Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Шадивлангаас "Петровис" ШТС хүртэлх замын хөдөлгөөнийг өнөө шөнөөс эхлэн найм хоног хаана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх авто замыг шинэчилж байна.

Энэ хүрээнд Шадивлан зуслангийн авто замаас "Петровис" ШТС хүртэлх 2.7 км урт авто замыг өнөө шөнө буюу тавдугаар сарын 7-ны 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна. Тус авто замын хөдөлгөөнийг тавдугаар сарын 15-ны 06:00 цагт нээнэ.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгож хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.