О.Энхбаатар: Дамбадаржаагаас Шадивлан чиглэлийн 5.3 километр авто зам болон хашлагыг бүрэн шинэчилж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Дамбадаржаагаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж, хоёр талд нь явган хүний зам хийхээр болжээ.

Энэ тухай НЗХГ-ын Засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар "Дамбадаржаагийн авто замаас Шадивлан чиглэлийн 5.3 километр авто замыг шинэчлэх ажил хийгдэж байна.

Замын хашлагыг бүрэн солих бөгөөд өнөөдрийн байдлаар 1,500 ширхэг шинэ хашлагыг суурилууллаа. Замын хоёр талд хоёр метрийн өргөнтэй, явган хүний замыг асфальт бетоноор хийнэ.

Гэрээ ёсоор замын засварыг зургаадугаар сарын 30-нд дуусгах ёстой ч зургаадугаар сарын 1-нээс буюу иргэд зусландаа гарахаас өмнө замын зорчих хэсгийн хучилтыг хийж дуусгана. Авто замыг 2.7 километрээр хоёр хувааж, хэсэгчлэн өнгө, суурийн хучилт хийх юм.

Зуслангийн бүсэд Шаргаморьт, Хандгайт, Жигжид, Баянбулаг, Яргайт, Гоодой, Бэлх, Сэлхийн шар усны үерт эвдэрсэн замуудад зургаадугаар сарын 1-нээс өмнө нөхөөс хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна"

Замын нүхэн эвдрэлийг Шаргаморьтын зуслангаас эхлэн засварлаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.117.149] 2025/4/26
Сэлхийн зуслан руу зүүн талаар явдаг сайжруулсан шороон замыг цардаж өгөхийг иргэд хүсч байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/4/25
ГҮНТИЙН ДАВААГ ГҮЙЦЭЭГЭЭД ӨГЧӨӨЧ ДЭЭ, ХЭДЭН ЖИЛ ТАМЛАХ ГЭСЭН ЮМ БЭ
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.44] 2025/4/23
Новшийн Нянборжуураа Гүнтийн замаа засаачээ энэ зам чинь хойд урсгалын хамгийн чухал
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.95] 2025/4/23
Ус үер бороооны ус зайлуулах шугамааа хиигээсэй хамт
0 | 0 Хариулах
Зочин [122.201.19.61] 2025/4/23
Гэмтлиин арын замыг МАНгарууд засаад 1 жилиин дараа бүх бродюр нь урссан бутарсан 13 онд хиисэн энэ зуслангиин замынх 12 жил болсон ч гайгү л блаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/4/23
ОДОО БҮР ХАШЛАГА СОЛЬСОНОО ИЧИХГҮЙ ГАЙХУУЛДАГ БОЛЖЭЭ
1 | 0 Хариулах
Zzz [202.126.89.253] 2025/4/23
Хуц. Өдөр бүр л энэ замаар явж байна. Бүтэн хашлага гэх юм бараг алга. Сольсон нь зөв.
0 | 1 Хариулах
Зочин [141.239.110.40] 2025/4/23
Нарын зам шиг хийчихээд 30 жилдээ 1 удаа сольдог замтай болох юмсан... хог юмаа...
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.133] 2025/4/23
Бордюр солихгүй гэсэн яасан бэ нямбаа даргаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.50] 2025/4/23
энэ одоо зөв зүгээр бродюр л солиод байх юм, псдаа юмаа. энэ нүх болцон зам нураад унацан бродюртай газруудаа хэзээ янзлах вэ лалруудаа. сумтайбузарыг үеэс эхлээд санал орууллаа МАНин лалрууд.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.132] 2025/4/23
Зуслан ч гэж дээ гэр хороолол болсон байна.
0 | 0 Хариулах