Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний авто зам шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.
Засварын ажлын хүрээнд 25 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийг тавдугаар сарын 9-ний 22:00 цагаас тавдугаар сарын 10-ны 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Тавдугаар сарын 10-ны 22:00 цагаас тавдугаар сарын 12-ны 06:00 цагийн хооронд авто замын урд хэсгийг хааж, асфальт бетоноор хучна. Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөлөө.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!