Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

11 дүгээр сургуулиас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Энхтайвны өргөн чөлөө буюу төв замын засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж буй. 

Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 1, 4, 5 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1, 2, 3 дугаар хороо, 11 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Тодруулбал авто замын урд эгнээг тавдугаар сарын 29-ний 22:00 цагаас хааж, тавдугаар сарын 30-ны 22:00 цагт нээнэ.

Харин авто замын хойд эгнээг тавдугаар сарын 30-ны 22:00 цагаас тавдугаар сарын 31-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗДТГ-хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.