Зургаадугаар сарын 9-18-ныг хүртэлх ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Зургаадугаар сарын 10-нд нутгийн баруун хагаст, Зургаадугаар сарын 11-нд нутгийн төв хэсгээр бороо орж, сэрүүхэн байх төлөвтэй байна.
Зургаадугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн, бага зэргийн хур тунадастай бол хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн бол гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд хур тунадастай байх төлөвтэй
байгаа юм.
Хур тунадас:
- Зургаадугаар сарын9-нд Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав нутгаар,
- Зургаадугаар сарын 10-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр,
- Зургаадугаар сарын 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- Зургаадугаар сарын 12, 13-нд нутгийн зарим газраар,
- Зургаадугаар сарын 14-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- Зургаадугаар сарын 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур:
- Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус дулаан, өдөртөө +15...+20 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +26...+31 градус,
- Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус,
- бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод зургаадугаар сарын 11,12-нд бороо орно
Хур тунадас: Зургаадугаар сарын 11-нд бороо орно, 13-нд бага зэргийн бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!