Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчимд 3,000 айлын орон сууцны төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр болоод буй.
Эхний ээлжид 9.7 га талбайд 1,800 айлын орон сууц барих бол хоёрдугаар ээлжид 6.7 га талбайд 1,200 айлын орон сууц барихаар төлөвлөжээ.
Ингэхдээ тухайн байршилд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөх бөгөөд өнөөдрийн байдлаар 80 гаруй хувьд хүрч, 154 айл, өрхтэй гэрээ байгуулснаас 127 иргэн газраа чөлөөлж, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нөхөн олговроо авчээ.
НИТХ-ын 2013 оны тогтоолоор тус байршлын 130 га газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоож, “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, хохирсон иргэдийг орон сууцанд оруулах ажлыг Нийслэлийн орон сууцны корпорац ХК өнгөрсөн онд зохион байгуулсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!