Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Эрдэнэбилэг: “ONE STAGE” тоглолтод таван хамтлаг зочин артистгүйгээр 60 дуу дуулна

Н.Номин, ikon.mn
2025 оны 6 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дижитал, Quiza, 3 охин, Татар, MC Collection хамтлагийн төлөөлөл энэ Бямба гараг буюу зургаадугаар сарын 14-нд болох “ONE STAGE” тоглолтын талаар мэдээлэл өглөө.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тоглолтын талаар Дижитал хамтлагийн ахлагч Г.Эрдэнэбилэг “Таван хамтлаг маань ямар нэгэн зочин артистгүйгээр 60 дууг гурваас дөрвөн цагийн турш дуулна. Хамтлагууд маань 20 гаруй жилийн хугацаанд хийгдсэн уран бүтээлүүдээсээ хамгийн шилдэг гэсэн дуунуудыг багц болгоод 60 дуу гаргаж авсан. Мөн SocialРay паркт цоо шинэ хөгжим техникүүд ирсэн. Дөнгөж сая “All in Hit 2“ тоглолт дээр анх удаа тавигдсан хөгжим. Тэр хөгжим бол үнэхээр гайхалтай дуугардаг. Дээрээс нь манай тоглолтод дандаа чадварлаг туршлагатай олон жил тайзан дээр гарсан уран бүтээлчид байгаа учраас маш сайн тоглолт болно гэсэн итгэлтэйгээр ажиллаж явна” гэсэн юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн Татар хамтлагийн дуучин Мөөгий “Манай хамтлаг "Хайрыг хүндэл", "Бороо", "Ганцаараа", "Чамдаа өгсөн хайр", "Чамдаа зориулъя" гээд дандаа хайрын дуунуудыг сонгосон. Яагаад гэхлээр амьд хөгжим дээр эдгээр дуунууд маань их гоё зохицдог. Манай хамтлагийн Жагаа маань байнга урагшаа хойшоо явдаг ажилтай болсон. Зарим уран бүтээл, арга хэмжээнүүдэд оролцож чадахгүй яваад байгаа. Энэ тоглолт дээр амжиж ирвэл орох байх. Амжихгүй бол Татар хамтлагийн хоёр дуучин хоёргүй сэтгэлээр дуулна” гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн QUIZA “Маш олон тоглолтууд зэрэг болж байгаа боловч хүүхэд залуучуудын гэгдэх энэ хотод маань соёл урлагийн, соён гэгээрүүлэх хэрэгцээ маш их өндөр байсаар байна. Тийм учраас энэ олон тоглолт давхцаж байгаа гэхээсээ илүү залуучууд маань өөрсдийнхөө урсгал урсгалын шоуг үзэж, улс төрөөр амьсгалсан нийгэмд соён гэгээрлийг түгээх зорилгоор энэхүү мэдээллээ өгч байна. Нэг үндсэн артисттай тоглолт маш их цаг дутдаг учраас дандаа зочин артистаар цагаа нөхдөг. Харин манай тоглолт таван үндсэн артисттай учраас бид цагаа өөрсдөө нөхье өө гэдэг шийдэлтэйгээр явж байна. Бас гайхамшигтай хослолыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа. Тэгээд дээрээс нь амьд хөгжимгүйгээр шоу тоглолтыг төсөөлшгүй. Тийм учраас манай тоглолтын 50% нь амьд хөгжмийн найруулгатай. Мөн та бүхний мэддэг хуучны дуунуудаа шинээр дахин найруулж байгаа нь сонирхолтой байх болов уу гэж бодож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

MC Collection хамтлагийн ахлагч Ө.Бум-Эрдэнэ “Мундаг уран бүтээлчидтэйгээ хамтраад энэ том тоглолтын нэгээхэн хэсэг болж байгаадаа манай хамтлаг маш баяртай байгаа” гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

3 охин хамтлагийн дуучин Х.Ану “Бид гурав 2024 оны гуравдугаар сарын 8-нд бие даасан хамгийн сүүлийн тоглолтоо хийсэн. За энэ удаа Татар, Quiza, Дижитал болон MC Collection гээд өөр урсгал жанрын уран бүтээлчидтэй хамтарч байгаа болохоор үнэхээр сонирхолтой болох байх болов уу гэсэн хүлээлттэйгээр мөн баг хамт олон нь үнэхээр гайхалтай учраас энэ тоглолтод оролцохыг зөвшөөрсөн. On’n off продакшны найруулагч С.Ононбат ахтай тоглолт болгон дээрээ хамтарч ажиллахыг хичээдэг. Тайз, гэрэлтүүлэг, хөгжим, дуугаралт бүгдийг цогцоор нь хамгийн өндөр гүйцэтгэлтэй хийдэг. Хамтарч ажиллаж байгаадаа үнэхээр их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хэлсэн юм.

Тоглолт 19:30 минутад эхлээд 00:00 дуусна. Тасалбарыг shoppy.mn-ээр худалдаалагдаж байгаа бөгөөд энгийн тасалбар 129,000 төгрөг, VIP тасалбар 500,000 төгрөгөөр мөн early bird тасалбарын худалдаалагдах хугацаа өнөөдөр дуусах бөгөөд 99,000 төгрөгийн үнэтэй байна.