Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Жон Виерен: Монголчуудад дэлхийн түвшний хамгаалалт хэрэгтэй

ikon.mn
2025 оны 6 сарын 9
Сурталчилгаа
зураг
 

Мандал Лайф Даатгалын ТУЗ-ийн гишүүн, хөрөнгө оруулагч Жон Виерентэй ярилцлаа.

- Та яагаад Монголын амь насны даатгалын салбарт хөрөнгө оруулсан бэ?

- Монголд эрт нас баралт өндөр атлаа амь насны даатгал хөгжөөгүй нь намайг гайхшируулсан. Жирийн иргэд байтугай компанийн захирал ч өөрийгөө даатгуулах боломжгүй. Монгол түншүүд маань энэ асуудлыг хөндөж, бид дэлхийн түвшний шийдлийг авчрах хэрэгтэй гэж үзсэн. Энэ бол 8 жилийн өмнөөс төлөвлөсөн ажил.

- Амь насны даатгал гэж яг юу вэ?

- Тэжээгчээ алдсан гэр бүл ядуурч, хүүхдүүдийнх нь ирээдүй хаагддаг. Харин амь насны даатгал энэ эрсдэлийг маш хямд зардлаар хамгаалдаг. Ардаа гэр бүлтэй хүн бүрд энэ бол үүрэг. Үнэтэй гэж айх хэрэггүй, зардал биш боломж гэсэн үг.

- Үнэхээр сонирхолтой санагдаж байна. Төр засгийн зүгээс бодлогоор дэмжиж хөгжүүлэх ёстой үйлчилгээ гэж санагдлаа. Урт хугацааны эрсдэлийг авч байгаа учраас хяналт зохицуулалт ямар байх ёстой вэ?

- Улс орнууд бодлогоор дэмжиж, татварын хөнгөлөлт олгодог. Даатгалыг дуртай нэгэн хийж болохгүй. Энэ бол нарийн тооцоолол, ёс зүй шаардсан ажил. Монгол оронд ч гэсэн ирээдүйд олон шилдэг актуарч нар төрөн гараасай гэж хүсэж байна.  

- Та актуарч мэргэжилтэй хүн юм байна. Юу хийдэг гэсэн үг вэ, туршлагаасаа хуваалцаач?

- Би 35 жил олон улсын томоохон компаниудад актуар тооцооллыг нь хийж өгөх, бүтээгдэхүүнийг нь хөгжүүлэх, бодлогыг нь тодорхойлох зэрэг зөвлөгөө өгч ажилласан. Ази тивд амьдралын даатгал анх үүсэж, хөгжихөд хамтран, дэмжиж ажилласан. Актуарын мэргэжил нь өөрөө өндөр ёс суртахуун, үнэнч байдлыг шаарддаг, актуарч бидний хийж байгаа тооцоо бүр нь маш нарийн уялдаа холбоог хангах ёстой, үгүй бол даатгуулагч нар ирээдүйд хохиролд орох эрсдэл үүсдэг. Монголд ч энэ салбарыг зөв хөгжүүлж чадна.

- Мандал Лайф Даатгал одоогоор ямар бүтээгдэхүүн санал болгож байна вэ?

- Бид Ханновер Ре компанитай хамтран ажиллаж, дэлхийн түвшний бүтээгдэхүүнүүд гаргаж байна. Сүүлд “Хүүхдийн Боловсролын Даатгал”-ыг танилцуулсан. Энэ нь хуримтлал болон амь насны даатгалын хамгаалалтыг нэгтгэсэн ухаалаг шийдэлтэй.

 

- Монголын зах зээлийг та хэрхэн харж байна?

- Монгол бол залуу, боломж ихтэй улс. Хүмүүс илүү хариуцлагатай, ирээдүйгээ боддог болж байна. Амь насны даатгал бол зөвхөн бизнес биш нийгмийн тогтвортой байдлыг дэмжих үйл хэрэг юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.