Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаадугаар сарын 1-нд Диснейн үлгэрийн баатрууд төв талбайгаас парад алхана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хүүхдийн баярт зориулсан "Монгол хүүхдүүд 2025" арга хэмжээ зургаадугаар сарын 1-нд төв талбайд болно гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Энэ үеэр "Шидэт мөрөөдөл" болон Диснейн үлгэрийн баатрууд бүхий 150 хүний бүрэлдэхүүнтэй парад болох хөтөлбөртэй байна.

Диснейн парад Төв цэнгэлдэх хүрээлэн - Энхтайваны гүүр - Төв талбай - Төв шуудан - Цэцэг төв - Зоос гоёлын уулзвар -Засгийн газрын ордон - Өргөө-2 кино театрын уулзвар - МУБИС-ийн баруун талын уулзвар - Централ тауэр - Төв талбай гэсэн маршрутаар явна.

Ингэснээр хүүхдүүдийн үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатруудыг дэргэдээс нь харах боломжийг олгох бөгөөд дэлхийн сор болсон хүүхэлдэйн киноны дүрүүдийг Монголд авч ирж, ид шидийг амилуулахыг зорьж байгааг "Мэжик маскот" энтертайнментийн найруулагч онцолжээ.

Түүнчлэн төв талбайд Ариунаа, ThunderZ, Davaidasha, Luuya, Munkh Tunkh, Wasabies, Foux, Becca, Gremix, Мичидмаа, Уянгадарь, Улаан бүч чуулгын уран бүтээлчид хүүхэд багачуудтай хамт байх аж.

Хүүхдийн баяраар буюу зургаадугаар сарын 1-нд бүх нийтээр амрах хуультай ч энэ жил Ням гарагт тохиож байна.