Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй БНХАУ-ын иргэдийн тоо 2023-2025 оны 4-р сар хүртэл нийт дүнгээрээ өссөн үзүүлэлттэй байна.
2023 оноос 2025 оны 4-р сар хүртэл Монгол улсын хилээр нийт 471,738 иргэн нэвтэрснээс 19,922 нь албан болон хувийн хэргээр оршин сууж байна.
| Он | 2023 | 2024 | 2025 4-р сар хүртэл |
|---|---|---|---|
| МУ-ын хилээр нэвтэрсэн Хятад иргэдийн тоо | 139,936 | 252,412 | 79,390 |
Доорх статистикаас харахад БНХАУ-ын иргэд манай улсад хөдөлмөр эрхлэх зорилгоор түлхүү ирдэг ба энэ тоо нь 2023 оноос хойш эрс өссөн байна. Мөн албан хэргээр, гэр бүлийн, цагаачлах, суралцах шалтгаанаар оршин суух тоо өссөн үзүүлэлттэй байна. Харин хөрөнгө оруулах хэлбэрээр оршин суух нь 2023 онд бага зэрэг буурсан ч энэ оноос буцаад өсжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!