ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Мод тарих хамгийн ойр газар бол таны хашаа"

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах үүднээс мод тарих, ургуулах, арчлах ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, соён гэгээрүүлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж буй. 

Үндэсний мод тарих өдрүүд жил бүрийн тав болон есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт тохиодог байсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 44 дүгээр зарлигаар жил бүрийн тав, есдүгээр сарын Бямба, Ням гарагийг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Ингэснээр бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй юм.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь
  • доройтсон ойг нөхөн сэргээх,
  • цөлжилт, газрын доройтол, хөрсний элэгдсэн эвдрэлийн эсрэг хамгаалалтын зурвас байгуулах,
  • хот суурин газарт ногоон байгууламж байгуулах гэсэн гурван зорилгын хүрээнд зохион байгуулагдаж буй.

Өмнө нь 2021 онд “Зөв мод-зөв арчилгаа”, 2022 онд “Байгалиа бүтээе”, 2023 онд “Мод тарьж байгалиа бүтээе”, 2024 онд “Хүн бүр мод тарьцгаая”, “Алтан намар мод тарих “цаг гэсэн аянуудыг улсын хэмжээнд зохион байгуулсан бол энэ жилийн хувьд хот суурин газарт ногоон байгууламж байгуулах тэр дундаа хашаандаа мод тарих, арчлах, ургуулах чиглэлээр “Мод тарих хамгийн ойр газар бол таны хашаа” уриалга гаргаж, иргэд олон нийтэд мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш энэ хаврын тариалалтыг тооцохгүйгээр улсын хэмжээнд нийт 100 орчим сая модыг тарьж, ургуулаад байгаа бөгөөд өнгөрсөн онд нийт таригдсан модны ургалтын байдалд дүн шинжилгээ хийхэд 80-85 хувийн ургалттай байгаа гэсэн дүгнэлт гарсан.

Мөн үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхлэхээс өмнө манай орны ойгоор бүрхэгдсэн талбай нийт газар нутгийн 7.9 хувийг эзэлж байсан бол тус хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш ойгоор бүрхэгдсэн талбай 13,217.2 мян.га болсон бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 8.45 хувь болж өөрчлөгдсөн эерэг үр дүнтэй байна.

Иймд иргэд, байгууллагыг дээрх арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцож, Хашаандаа мод тарихыг Экологийн цагдаагийн албанаас уриалж байна.

зураг
 

 

Эх сурвалж: ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [66.181.184.10] 2025/5/29
Гэр хороолол дахин төлөвлөлтөнд орно, тиймээс буцаагаад л хаях болно. Тиймээс дахин төлөвлөлтөнд орохгүй газар мод тарих нь зөв бус уу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.143] 2025/5/29
зам бродур сольж байна гээд сайхан ургаж байгаа моддыг үндсээр нь ховхолж хаяж байна ш дэ, ёстой харамсмаар
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.135] 2025/5/28
Мод тариад бх газартай айл өрхүүд ховор бн үсрээд 20ш мод тарьж бн монголын иргэдийн газрын нөөц ингээд дуусаж бн шдээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.241] 2025/5/28
Зам барихын тулд бут модыг бөөнөөр нь огтоллоо. Шилжүүлж суулгаж болохгүй л байсан байх. Ийм байхад юун тарих вэ ? Наад тэрбум мод чинь худал ! Мод ургах гэж хэдэн жил болдог вэ ?
0 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [79.117.108.14] 2025/5/28
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ гэдэг нь харганы ноосоор эсгий хийхийн үлгэр буюу алтан нартай тэмцэж байнаа гэсэн үг шүү дээ 😏 Хашаанд мод тарихыг дэмжих ч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ гэсэн муйхар мулгуу бодлоор мод тарина гэдэг нь тэнэг балайгын хийх ажил юмаа!!!
0 | 1 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [79.117.108.14] 2025/5/28
2022 оны Физикийн Нобелийн шагналын эзэн Жон Ф.Клаузер “Уур амьсгалын онцгой байдал байхгүй” гэсэн гол мессеж бүхий Клинтелийн Дэлхийн Уур амьсгалын тунхаглалд гарын үсэг зуржээ  Клаузер уг  тунхаглалд гарын үсэг зурсан хоёр дахь Нобелийн шагналтан бол доктор Ивар Гиавер анхныхнь юм. Дэлхийн цаг уурын тунхаглалд гарын үсэг зурсан эрдэмтэн, мэргэжилтнүүдийн тоо хурдацтай нэмэгдэж, өдгөө 1600 дөхөж байна.Жинхэнэ судлаачид нь дэлхийн дулаарал гэдэг нь элитүүдийн хүмүүсийг хянах цөөрүүлэх зорилготой худлаа заль мэх гэдгийг сануулаад батлаад байна
0 | 1 Хариулах
Зочин [202.9.47.38] 2025/5/28
Агаар хөрс нь бохирдцон хотод мод тариад яах юм.
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.249] 2025/5/28
МОНГОЛ ХҮН МОД ЦЭЦЭГ ТАРИХГҮЙЭЭ ХУЖАА ШИГ БОЛЧИХНО ГЭЭД МОД ЗҮЛЭГ РҮҮ ОЙРТОХГҮ ТЭГСНЭЭС ШОРОО ШАЛБААГТАЙГАА ЗАВААРААД БЖИЙСАН Н ДЭЭР
0 | 1 Хариулах
Зочин [66.181.179.56] 2025/5/28
Хүмүүс уул нь мод тарихаар татгалздаггүй юм бнлээ гол нь газар нь дахин төлөвлөлтөд орох ч юм шиг үгүй ч юм шиг олон жил тодорхойгүй байгаад л
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.52] 2025/5/28
Монголчуудад нүүдэлчин соёл их зохиж байсан юмсан. Суурин амьдрал монголчуудад зохихгүй юм байна.
1 | 0 Хариулах