GUYS хамтлаг 28 жилийн ойн баярын “Сургууль минь Баяртай” тоглолтоо тавдугаар сарын 31-нд "Socialpay Park"-д хийх гэж байгаа билээ. Хамтлагийн залуус Эх үрсийн баярыг тохиолдуулан “Сургууль минь Баяртай” тоглолтдоо хүрэлцэн ирэх ээжүүддээ нэгэн сюрприз задаллаа.
Улсын хэмжээнд 250 гаруй мянган одонтой ээжүүд байдаг. Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртсэн бөгөөд GUYS хамтлаг 28 жилийн ойн баяртаа зориулан 2,800 одонтой ээжид тоглолтоо үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.
Эх орныхоо ирээдүй болсон үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэх хамгийн хүндтэй үүргийг гүйцэтгэж байгаа ээжүүдээ хүндэтгэн нэгэн өдөр дурсамжаараа аялах боломжийг GUYS хамтлагийнхан ийнхүү олгожээ.
Тоглолтын тасалбар eventx.mn-ээр дамжуулан худалдаалагдаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!