Боловсролын үнэлгээний төвөөс "Элсэлтийн шалгалт-2025"-ын математикийн хичээлийн нээлттэй даалгавруудыг нийтлээд байгаа.
Улмаар багш, эрдэмтэн судлаач нараас мянган бодлогыг хүүхдүүд цээжлэх бөгөөд энэ нь хүүхдүүдийн сэтгэн бодох чадварыг сулруулна хэмээх саналыг гаргасан учир Боловсролын үнэлгээний төв энэхүү саналыг элсэлтийн шалгалтын аргачлал дээр тусгахаар боллоо.
Ингэснээр "Элсэлтийн шалгалт-2025"-ын математикийн хичээлийн нээлттэй даалгаврууд хэвээр байх боловч шалгалтад зөвхөн даалгаврын өгөгдлийг ижил түвшинд өөрчилнө.
Даалгаврыг нээлттэй болгож буй нь эхний ээлжид зөвхөн математикийн хичээл дээр хийгдэж эхэлсэн бөгөөд цаашид бусад хичээл дээр даалгаврыг нээлттэй болгох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Боловсролын үнэлгээний төв нь 2025 онд нээлттэй даалгаврын сангийн шинэчилсэн хувилбарыг нэвтрүүлж байгаа юм. Энэхүү системийн давуу тал нь даалгавар боловсруулах ажил олон нийтэд нээлттэй болж, шаардлага хангасан тохиолдолд багш болон судлаачдаас даалгаврыг цаг хугацаа, орон зай хамаарахгүйгээр цахимаар хүлээн авах боломж нээгдэнэ.
Шаардлага хангасан даалгавруудыг мэдээлэл дамжуулах технологийн шийдлийн дагуу сургалтын байгууллага болон сургуулийн удирдлагын системд нийлүүлнэ.
Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
|