СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 37 дуудлага бүртгэгджээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 37 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Алба хаагчид 16 иргэний аюулгүй байдлыг ханган, 527 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа гэж Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээлээд дараах зөвлөмжийг өгч байна.
- Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах
- Гэнэтийн хүчтэй түр зуурын аадар борооны үед үер, усны аюулаас сэргийлэх
- Хол, ойрын замд баталгаат зам, гүүрээр зорчих
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалагчтай үлдээж болзошгүй гал түймэр, осол, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөлөө.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
