Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгөнөөс ₮215.3 тэрбумыг арилжааны дөрвөн банканд жилийн 15.11 хувийн хүүтэй хадгалуулжээ
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгөнөөс 215.3 тэрбум төгрөгийг арилжааны дөрвөн банканд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хадгаламж хэлбэрээр байршуулжээ.
Тодруулбал Худалдаа хөгжлийн банканд 51.5 тэрбум төгрөг, Хаан банканд 92.6 тэрбум төгрөг, Голомт банканд 49.2 тэрбум төгрөг, Төрийн банканд 22 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай 15.11 хувийн хүүтэй хадгалуулсан байна.
2026 оны арванхоёрдугаар сарын 31-н гэхэд тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө нийтдээ 32.5 тэрбум төгрөгөөр өсөхөөр тооцсон аж. Тэгвэл 2026 оны долоодугаар сарын 31-ний өдөр 2.8 тэрбум төгрөгийг хүлээн авч, хадгаламжийн хүүгээс нийтдээ 18.8 тэрбум төгрөгийн ашиг олсон байна. Засгийн газрын 2024 оны 256 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу уг мөнгийг байршуулжээ.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

