Хулгай 2.3 хувь, залилан 4.1 хувиар буурсныг цагдаагийн байгууллагаас мэдээлэв

П.Сайнжаргал, IKON.MN
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг энэ оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд буурчээ.

Тухайлбал дараах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурсан байна. Үүнд:

  • Хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар
  • Залилах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар
  • Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 5.4 хувиар
  • Дээрэмдэх гэмт хэрэг 7.9 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

ВИДЕО: