"Бага насны хүүхэд гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амь насаа алдах тохиолдол хамгийн их байна"

Д.Янжиндулам, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гол, усанд осолдсон иргэдийн шалтгаан, нөхцөлийг судлахад зориулалтын бус хийлдэг гудас, хийлдэг тоглоом дээр хөвж, тоглож байгаад осолдох тохиолдол цөөнгүй гарсан бол бага насны хүүхдүүдийн хувьд эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амь насаа алдах тохиолдол хамгийн их байна.

Иргэд, аялагчид та бүхнийг гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас анхаарууллаа.

2026 оны наймдугаар сарын 4-ний байдлаар улсын хэмжээнд усны ослын 68 удаагийн дуудлага бүртгэгджээ. Усны ослын улмаас харамсалтайгаар 59 иргэн иргэн амь насаа алдсаны 14 нь хүүхэд байна.