Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны хүсэлтийг наймдугаар сарын 10-ны 09:00 цагаас эхлэн авна

Г.Мөрөн, iKon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2026 оны наймдугаар сарын 10-ны 09:00 цагаас 2026 оны наймдугаар сарын 23-ны 23:59 цаг хүртэл E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа анхаарах шаардлагатай зүйлсийг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас сануулав.

Тухайлбал

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Хэрэв таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлэн явах" сонголтыг хийх;
  • Хэрэв хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны наймдугаар сарын 7-ны өдрөөс өмнө бүртгэлээ баталгаажуулсан байх ёстой юм.