150150 тусгай дугаарт иргэдээс ирсэн санал, гомдлыг нийслэлийн эрх бүхий 23 албан тушаалтан хэрхэн шийдвэрлэснийг хянадаг болно

Д.Янжиндулам, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, шуурхай шийдвэрлэх зорилгоор “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулахаар болжээ.

Тодруулбал таван оператораас 150150 тусгай дугаарт иргэд ямар нэг үнэ, төлбөргүйгээр зурвас илгээн хүсэлтээ илгээнэ. Үүний дараа хүсэлт шийдвэрлэлтийн талаар мэдээллийг иргэнд илгээнэ.

Нийслэлийн захиргааны байрны B блокт “Call Center” ажиллуулна.

“Хотула” аппликэйшнээр хүсэлт хүлээн авна. Түүнчлэн иргэд биеэр, бичгээр санал хүсэлтээ өгөх юм. Тус платформоор иргэдээс ирсэн санал, гомдлыг нийслэлийн эрх бүхий 23 албан тушаалтанд шууд хуваарилж, хэрхэн шийдвэрлэж байгааг хянадаг болох аж.

Улаанбаатар хот нийт 1.8 сая иргэнд 536 төрлийн үйлчилгээ үзүүлдэг байна.