Осол гэмтлийн шалтгаанаар ГССҮТ-д хандсан 22,600 иргэний 42.5 хувь нь унаж бэртжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Унаж бэртэх нь хамгийн түгээмэл гэмтлийн нэг болж байгааг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс мэдээллээ.
Тус төвд осол гэмтлийн шалтгаанаар 22,600 иргэн ханджээ. Эдгээр иргэний 42.5 хувь нь унаснаас үүдэж бэртсэн байна.
Уналт үүсэх нөхцөл:
- Шал гулгамтгай байх
- Гишгүүр, шат тэгш бус байх
- Өндөрт ажиллах үед хамгаалалтгүй байх
- Орчны саад, тээг олон байх
- Тохиромжгүй гутал хувцас өмсөх
Урьдчилан сэргийлэх алхам:
- Орчныг цэвэр, эмх цэгцтэй байлгаж, гулгамтгай гадаргуугаас сэргийлэх
- Шат, гишгүүрийн гэрэлтүүлгийг сайн байлгаж, гишгүүрийг тэгш, бат бөх болгох
- Өндөрт гарахдаа хамгаалах хэрэгсэл (бүс, хамгаалалтын хаалт) хэрэглэх
- Гэр орчны саад, тээгийг холдуулж аюулгүй орчин бүрдүүлэх
- Ариун цэврийн өрөөнд түшиц бариул байрлуулах
- Тохиромжтой гутал өмсөж, ажлын болон амралтын орчноо анхаарал болгоомжтой байлгах
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
