ЖАГСААЛТ: Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг хүчингүй болгожээ

Д.Янжиндулам, ikon.mn
28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-аас иргэдэд хүндрэл, давхардал үүсгэж буй 152 бүртгэл байгаагийн 103-аас нь чөлөөлөх тогтоолыг өчигдөр баталжээ. Тогтоол батлагдсан өдрөөс хэрэгжиж эхэлж байна.

Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаагийн танилцуулснаар хамгийн олон давтагдаж буй баримт бичиг нь галын аюулгүй байдлын дүгнэлт, хог тээврийн үндсэн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, орчны 50 метрийн талбайн зураглал бөгөөд бичиг баримтын бүрдэл нь бүртгэлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн шинж чанартай болгож байгаагаас хүндрэл үүсдэг тул давхардлаас нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөлөх шийдвэр гаргажээ. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжийн ажил, бизнес эрхлэхэд саад болж буй шаардлагагүй зохицуулалтыг цэгцэлж, төрийн хүнд суртлыг бууруулах зорилготой байна.

Судалгаагаар нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийт 721 зөвшөөрөл, бүртгэл байгаагаас 529 нь лавлагаа, дүгнэлт, тодорхойлолт, 152 нь бүртгэл, 40 нь энгийн  болон тусгай зөвшөөрөл. Зөвшөөрөл авах үйл явцад олон байгууллагаас ижил төрлийн баримт бичгийг давхар шаарддаг, үйлчилгээний шат дамжлага их хэвээр байгаа аж. Тухайлбал зөвхөн галын аюулгүй байдлын дүгнэлт авахад 45-30 хоног болдог байна.

ЖАГСААЛТ: Зөвшөөрөл шаардахгүй худалдаа, үйлчилгээний 103 төрөл:

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг