Монголын №1 борлуулалтай Сувдан цагаан Сакура брэнд

СУРТАЛЧИЛГАА
24 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Будаа л бол будаа гэдэг ойлголт одоо хоцрогдсон. Хадгалалтын хугацаа нь дууссан бол бутарна, цавуулаг чанараа алдана. Зохисгүй нөхцөлд савлаж, тээвэрлэсний улмаас эвгүй үнэр, амт шингэнэ. Тэр байтугай хүнсний зориулалтын агуулахад хадгалаагүй бол чийгшлээ алдана.

Чийгшил, цавуулгийн харьцаа алдагдсаны улмаас хоол биш, хор болох энүүхэнд. Гэтэл манайхан гаднынхны бараг устгалд оруулж байгаа будааг бөөнөөр нь оруулж ирээд, сошиалаар зар тавин зарах явдал олширсон байх юм.

Тэгснээ тэр ямар ч баталгаагүй будааг нь авчхаад идэж чадсангүй, өмхий амттай, бензин үнэртдэг гэхчлэн бөөн гомдол. Зүгээр л дассан сурсан, монголчуудтай хэдийнэ танил болсон, байнгын эргэлттэй байдаг, хадгалалтын хугацаа нь шинэхнээрээ будаагаа хар сэргүй аваад хэрэглэх нь сэтгэлд амар, ходоодонд тустай. Манайхны олон жил найдвартай хэрэглээ болсон будаа гэвэл Сакура байна, анхлан орж ирснээсээ хойш 13 жил итгэл алдсангүй, Монголын хэрэглэгчдээс номер 1 гэдэг үнэлгээ авч, энэ зах зээлийн 35 хувийг дангаараа эзэлдэг. Хамгийн ихээр борлуулагддаг учраас лангуун дээр байнга шинээрээ хүргэгддэг.

Будаа агшаагч болохгүй байна, би л будаагаа зөв агшааж чадахгүй байна гэхчлэн төөрөлдөөд байгаа эзэгтэй нар Сакуратай найзлаад үзэхэд гэмгүй. Будаагаа талбайгаас хураах, тусгай аргаар хальс, хаягдлаас нь цэвэрлэх, чийгшлийг нь хадгалж, ширхэг ширхгээр нь оптик мэдрэгчээр ялгаж салган, зохих орчинд савлаад бидний гар дээр тавина гэдэг чинь эхнээсээ дуусах хүртлээ бүгд технологи юм билээ шдээ.

Монголчууд арвайн гурилаа хэрхэн боловсруулж ирсэнтэй адил, дорнын ард түмний цагаан будаагаа тарьж бэлтгэн гал тогоондоо авчрах хүртлээ мөрддөг нарийн технологи бий, үүнийг нь хүндэтгэн ойлгож, будаа шиг будаа хэрэглэх л чухал даа. Тэгээд ч зах зээлд хөл тавьснаас хойш шалгарч үлдсэн, монголчуудын хэрэглээнд нийцсэн, 10 гаруй жилийн итгэл даасан цөөн бүтээгдэхүүн бий. Тэдний нэг нь яах аргагүй Сакура.

Сувдан цагаан гэж зүгээр ч нэг нэрлээгүй, сул асгарах сувд мэт үнэт чанар нь энэ арваад жилийн эрэлт хэрэгцээг бий болгосон биз ээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.