Үхрийн цул махны нэг килограмм нь ₮37,767, хонины ястай мах ₮27,342 болж өмнөх оны мөн үеэс 10-13 мянган төгрөгөөр нэмэгджээ

Н.Эрхбаяр, iKon.mn
15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны наймдугаар сарын 03-ны байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас нэг хувь, өмнөх долоо хоногоос 0.6 хувиар тус тус буурсан байна.

Өмнөх 7 хоногтой харьцуулахад луувангийн үнэ 1.0 хувь,үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар өсжээ. Харин төмсний үнэ 18.0 хувь, сонгинын үнэ 0.6 хувь, хонины ястай махны үнэ 0.3 хувь, үхрийн цул махны үнэ 0.3 хувиар тус тус буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

АИ-92 авто бензиний үнэ 2840 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар, өмнөх сараас 3.1 хувиар өсжээ. Үхрийн цул махны нэг килограмм нь 37,767 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 55.2 хувиар, хонины ястай мах нэг килограмм нь 27,342 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 61.3 хувиар тус тус өссөн байна. 

2025 оны наймдугаар сарын 4-ний өдрийн байдлаар үхрийн цул махны нэг килограмм нь 24,338 төгрөг, хонины ястай махны нэг килограмм нь 16,949 төгрөгөөр зарагдаж байжээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг