Махны үнийн өсөлт, хооллолтын хэв маяг

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Хүн төрөлхтний хүнсний хэрэглээ улам бүр өөрчлөгдөж байгааг сая махны үнэ огцом өсөх үед анзаарлаа. Монголчууд бол цаг улиралдаа зохицож, нүүдлийн мал аж ахуйгаа шүтэж хэдэн зууныг элээсэн ард түмэн. Тэсгим хүйтэн өвлөөр халуун чанартай хүнс хэрэглэнэ. Адуу, хонины мах, битүү шөл, бууз гэхчлэн дотроосоо халуун байхыг эрхэмлэнэ. Зундаа ямааны борц, тараг ааруул, аарц өрөм гэхчлэн хөнгөн чанарын хоолонд шимтэнэ.

Харин орчин цагийн суурин амьдрал олон зүйлийг өөрчилсөн. Монголчуудын махны хэрэглээнд гахай, тахиа орж ирсэн. Гэвч сонголт муутай, бас гормоны дарангуйлал, генийн өөрчлөлт зэрэг шууд нөлөө нь эргэлзээ төрүүлдэг. Өнөөг хүртэл манайхан монгол, америк, хятад, орос тахианы махыг төрөл, төрлөөр нь хэрэглэж дадсан.

Тэгвэл Грийн грүпп эрүүл ахуйн дэлхийн шаардлагад нийцсэн тахианы мах Sunsea-г хэрэглээнд нийлүүлж эхэлжээ. Энэ төрлийн тахиаг Солонгост импортлохыг тус улсын хүнсний аюулгүйн алба зөвшөөрдөг гэхээр ямар шалгуур давдаг нь тодорхой. Солонгосчуудын гол хүнс гэдэг утгаараа тахианы гаралтай мах, махан бүтээгдэхүүнд маш их ач холбогдол өгдөг, лабораториор шинжлэн баталгаажуулж, эрүүл ахуйн шаардлагыг ягштал баримталдаг гэхчлэн давуу тал олон.

Тэр тусмаа солонгос, хятад хүний хоолны соёлоо дээдэлдэг мөн чанар Sunsea тахианы махыг зоогийн ширээний хүндтэй орц болгож чаджээ. Дээр нь уураг өндөр, антибиотикгүй, олон улсын итгэмжлэгдсэн лабораториор тогтмол хугацаанд шинжлүүлдэг гэхчлэн хүнсний хэрэглээнд тавигддаг бүх шаардлагыг бүрэн биелүүлдэг юм байна. Мөн Sunsea тахианы мах 1 кг нь 11,000₮ гэхээр үхрийн махнаас 3 дахин хямд болж таарч байна.

Ялангуяа фитнесээр хичээллэж байгаа үеийн шалгарсан зоог, жингээ хасах хүсэлтэй хүмүүст бол уургаа алдахгүйгээр турах гол хоол нь тахианы мах байдаг. Тэр тусмаа Sunsea тахианы мах нь антибиотикгүй гэдэг утгаараа хамгийн итгэлтэй сонголт болдог ажээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.