Юнител группийн 20 жилийн ойн 20 супер бэлэг: БАЙР, МАШИН, ХАДГАЛАМЖ бүгд эздэдээ очлоо

СУРТАЛЧИЛГАА
6 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

20 жилийн турш “Юнител ногоон” өнгөөрөө хэрэглэгчдийнхээ сэтгэлд хоногшиж, тасралтгүй шинэчлэл, хөгжлийг түүчээлж ирсэн Юнител группийн 20 жилийн ойн баяр болж өндөрлөлөө. Энэхүү тэмдэглэлт ойгоо тэд зөвхөн баяр ёслолоор тэмдэглэх бус, Монгол орон даяар "Супер бэлэгтэй 20 жил" аяныг зарлаж 20 гэр бүлийн амьдралд бодитоор үнэ цэн бүтээх супер бэлгүүдийг бэлдсэн билээ.

Энэхүү урамшуулалд оролцож, бэлгийн эзэн болохын тулд Юнителийн хэрэглэгч байх шаардлагагүй бөгөөд аль ч операторын хэрэглэгч Unitel, Toki, U-Point апп ашиглан Family үйлчилгээнд бүртгүүлэн урамшуулалд оролцох боломжтой байснаараа онцлог байсан юм.  

Ийнхүү "Супер бэлэгтэй 20 жил" аяны бэлгийн эзэд тодорч, 20 гэр бүл дараах супер бэлгийн эзэн боллоо.

  • Ашиглалтад орсон хоёр өрөө байр – 1 гэр бүл
  • 2026 оны RAV4 автомашин- 1 гэр бүл
  • 10 сая төгрөгийн хадгаламж- 8 гэр бүл
  • Юнивишнийн гуравласан үйлчилгээг 10 жилийн турш үнэ төлбөргүй ашиглах эрх- 10 гэр бүл

Хоёр өрөө байрны эзэд:

Охин минь төрсөн өдрөөрөө 2 өрөө байртай боллоо. Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх. Хэчнээн хөдөлмөрлөөд ч байртай болно гэдэг хэцүү шүү дээ. Манайх Саппорогийн хойд талын уулан дээрх хашаа байшиндаа амьдардаг. Бид өдөр бүр байртай болохыг мөрөөддөг байлаа. Одоо шинэ байрандаа нүүж орно гэхэд итгэмээргүй санагдаж, хурдхан л очиж үзмээр санагдаж байна.

Юнител групп өнгөрсөн 20 жилийн хугацаанд харилцаа холбооны оператор компаниас 20 гаруй охин компани бүхий дижитал экосистемийг бүрдүүлэгч групп компани болж өргөжөөд байсан бол "Супер бэлэгтэй 20 жил" урамшуулал нь энэ хугацаанд хамтдаа өсөж, хамтдаа хөгжсөн хэрэглэгч, харилцагчдадаа илэрхийлсэн талархлын нэг хэсэг байлаа.

Юнител групп цаашид ч хэрэглэгчдийнхээ өдөр тутмын амьдралд бодит үнэ цэн бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, дижитал шийдлүүдийг хөгжүүлж, тасралтгүй шинэчлэлийг хийсээр байх ажээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.