Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамрагдахгүй тээврийн хэрэгслүүд

Д.Янжиндулам, ikon.mn
46 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, Олон улсын COP-17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон.

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Үүнд:

  • Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл
  • Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл
  • Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй
  • Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг
  • Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх
  • Нийтийн тээврийн
  • Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ
  • Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй.