Өмнөговь аймгийн Цогтцэций сумын бизнес эрхлэгчдийн тоо 10 жилийн хугацаанд гурав дахин нэмэгджээ

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Тавантолгойн нүүрсний бүлэг ордын 4%-д үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс ХХК (96%-д Эрдэнэс Тавантолгой ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК олборлолт явуулдаг) 2014 оноос хойш тус суманд хүүгүй зээл олгох хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд Хас банканд зээлийн сан байршуулж, хөнгөлөлттэй нөхцөлтэй, 3 хүртэлх жилийн хугацаатай, хүүгүй зээл олгож орон нутгийн жижиг бизнесүүдийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд зөөврийн сууц, тавилгын үйлдвэр, хивс угаалга цэвэрлэгээ, модон эдлэл, гоо сайхны үйлчилгээ, хүнсний ногоо тариалалт, бичиг хэрэг болон хүнсний дэлгүүр гээд олон төрлийн жижиг дунд үйлдвэрийн бизнесүүдэд 1.1 тэрбум төгрөгийн хүүгүй зээл олгожээ.

зураг
 

Цогтцэций сум нь 2009 оноос хойш хүн ам нь эрчимтэй нэмэгдэж, хөдөлгөөнт хүн амь 20 мянгад хүрсэн. Өөрөөр хэлбэл төвийн төвлөрлийг сааруулахад бодитой кейс болж буй шинэ суурьшлын бүс гэж хэлж болно.

Уурхайн идэвхтэй үйл ажиллагаа, хүн амын өсөлтийг дагаад жижиг дунд бизнесүүд хөгжиж, 2025 онд суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тоо 310 гаруй болсон нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 3 дахин нэмэгджээ. Энэ хэрээрээ суманд эдийн засгийн эргэлт нэмэгдэж, өрсөлдөх чадвар сайжирч байгаа юм.