О.Пүрэвдулам: Монголын шилдэг мисс моделиудыг дэлхийн тайзнаа гаргах нь World awards арга хэмжээний зорилго
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026, Талуудын 17-р бага хурал (COP17)-ын хүрээнд хэрэгжих "World awards 2026" олон улсын төслийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурлыг өнөөдөр зарлав.
Энэ сарын 21-23-нд Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд зохион байгуулах “Нүүдэлчин” фестивалийн үеэр олон улсын мисс моделиудыг тодруулах World awards үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.
Үргэлжлүүлэн топ модель О.Пүрэвдулам "Монголын шилдэг мисс моделиудыг дэлхийн тайзнаа гаргах нь World awards арга хэмжээний хамгийн чухал зорилго.
Дан ганц гадаад үзэмж гэлтгүй тайзнаа биеэ авч яваа чадвар, өөрийгөө илэрхийлж байгаа байдал, үндэснийхээ хувцсыг хэрхэн таниулж, өв соёлоо хэрхэн илэрхийлж байгаагаар нь дүгнэнэ.
Мисс төрөлд:
- World grand miss
- World heritage miss
- World fashion miss
Моделийн төрөлд:
- World top model
- World nomadic top model
- World talented top model
- World top male model төрлүүдэд тус тус шалгаруулна" гэлээ.
Түүнчлэн WORLD AWARDS үйл ажиллагаанд олон улсын мисс моделиуд уригдан, олон улсын соёлын солилцоо хийх талаар зохион байгуулагчид хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




