Өнөөдрийн байдлаар 277 хүүхдийг 18 улсын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн байна
АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдийг Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагууд хүлээн авч уулзжээ.
Энэ удаад 2002-2007 онд АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд болон үрчилж авсан аав, ээжийг нь Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагууд хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын үеэр үрчлэгдсэн хүүхдүүдийн боловсрол, мэргэжил, ажил, амьдралын талаар ярилцаж, төрсөн нутаг, эх орондоо ирсэн сэтгэгдлээс хуваалцав. Мөн "Холт Интернэйшнл" байгууллагын төлөөлөлтэй цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн монгол хүүхдүүдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аяллыг тогтмол зохион байгуулахаас гадна үрчлэгдсэн хүүхдүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нягт хамтран ажиллаж байгааг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
