Нэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг өнөөдөр орой хаана
Дэлхийн банкны санхүүжилтээр Сонгинохайрхан дүүрэг, Нэгдүгээр хорооллын арын 2.8 километр авто замыг шинэчлэн засварлах ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд хүрээнд өнөөдөр орой тус чиглэлд авто зам хаахыг мэдэгдэж байна.
Тодруулбал тус дүүргийн 14 дүгээр хороо Цамбагаравын уулзвар, 11 дүгээр байрнаас 12 дугаар байрны чиглэл дагуу борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх үеэр буюу наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас наймдугаар сарын 7-ны 06:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг хаахаар боллоо.
Иймд иргэд, жолооч нар бидний ажлыг ойлгож, өөр замаар зорчихыг хүсье хэмээн Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
