Толгойтыг 3, 4 дүгээр хороололтой холбосон авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана
Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлын хүрээнд Ард Аюушийн өргөн чөлөөнд өнгө хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Хучилтын ажлыг гүйцэтгэхдээ зорчих хэсгийг хэсэгчлэн хаана гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдэгдлээ.
Авто замын өнгө хучилтын ажлыг "Монгол зам групп" ХХК гүйцэтгэх аж.
Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг 2022-2026 онд барих нийт төсөвт өртөг нь нийслэлийн төсвийн 74.2 тэрбум төгрөг бөгөөд энэ оны есдүгээр сард бүрэн дуусгана хэмээн албаныхан мэдээлээд байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
