Туул гол дээгүүрх Зайсангийн баруун гүүрний хөдөлгөөнийг энэ сарын 7-ноос хаана
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Туул гол дээгүүрх Зайсангийн зүүн гүүрийг 2024 онд нурааж, өнгөрсөн онд шинэ гүүрийг ашиглалтад оруулсан билээ.
Харин баруун талын гүүрний авто замын хучилтын ажлыг энэ сард засварлахаар болжээ.
Энэ тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр Зайсангийн баруун гүүрний 250 метр урт авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 7-ны 23:00 цагаас эхлэн наймдугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хааж, асфальт бетон хучилтыг засварлахаар болсон байна.
Баруун гүүрний хучилтын ажлыг "ЗМЗ" ХХК өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд гэрээний дагуу тухайн авто замын засвар үйлчилгээг гурван жилийн хугацаанд хариуцаж байгааг мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
