“Өнөөдрийн байдлаар АИ-92 шатахууны 11 хоногийн нөөцтэй байна”
Оросын Холбооны Улс(ОХУ)-аас наймдугаар сарын 1-5-нд нийт 162 вагон буюу 9,720 тонн АИ-92 автобензин орж иржээ.
Өнөөдрийн байдлаар АИ-92 шатахуун 11 хоног, АИ-95 шатахуун 13 хоног, дизель түлш 18 хоног, онгоцны түлш 10 хоногийн тус тус нөөцтэй байгааг Засгийн газраас мэдээллээ.
Түүнчлэн шуурхай штабын шийдвэрээр шатахууны худалдан авалтад зохицуулалт хийж эхэлснээс хойш нэг өдөрт шатахуун авсан машины тоо 38,000-115,000 болж хүртээмж 2.5 дахин нэмэгдсэн гэв.
Нэмж мэдээлэхэд, наймдугаар сарын 4-15-нд иргэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоороо ээлжлэн шатахуунаа авч байгаа. Ингэхдээ нэг удаагийн цэнэглэлтээр хамгийн ихдээ 50,000 төгрөгт авах боломжтой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
