"Нисэхийн зам дагуух далангийн шороон сувгийг инженерийн хийцлэлтэй болгож, зам доогуурх ус гаргуурын хүчин чадлыг нэмэгдүүлж байна"
Хан-Уул дүүрэг, 8, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1.8 километр үерийн далангийн барилга угсралтын ажил дуусжээ.
Энэ тухай "Геодези Усны Барилга Байгууламжийн Газар" ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан "Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албатай хамтран Хан-Уул дүүргийн 8, 10 дугаар хороонд он дамжин 1.8 километр үерийн даланг барьж, энэ жил дуусаж байна.
Үүний дараа Нисэхийн зам дагуух далангийн 220 метрийн инженерийн хийцлэлгүй шороон сувгийг шинээр инженерийн хийцлэлтэй болгон барих ажлыг гүйцэтгэж байна. Харин зам доогуурх ус гаргуурын хүчин чадлыг нэмэгдүүлж хоёр талд нь 1,000 диаметрийн хоёр хоолой нэмж суулгахаар ажиллаж байна.
Ингэснээр 1.8 километрийн үерийн далан бүрэн хүчин чадлаараа ажиллах нөхцөл бүрдэх юм" гэж мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногт орсон борооноор Нисэх буудал руу явдаг хурдны зам доогуурх нүхэн гарц үерийн усаар дүүрчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
