ФОТО: Монголд болох эрэгтэйчүүдийн волейболын Зүүн Азийн АШТ-ий нээлт боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зүүн Азийн Эрэгтэйчүүдийн Волейболын Аварга Шалгаруулах Тэмцээн (АШТ)-ий нээлт өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны Лхагва гарагт "Аса Арена"-д боллоо. Нээлтийн ёслолд Улсын Их Хурал (УИХ)-ын дарга С.Бямбацогт тэргүүтэй хүндэт зочид оролцсон юм.

Энэ сарын 9-нийг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд Зүүн Азийн долоон орны баг тамирчид өрсөлдөж буй. Тодруулбал Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Тайвань, Макао, Хонконгийн баг оролцож байна.

1998 оноос хойш зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн өмнө нь Монгол Улсад дөрвөн удаа болж байв. Тухайлбал 2000, 2008, 2015, 2017 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан түүхтэй.

Манай волейболчид нийт 10 удаа оролцохдоо медаль хүртэж амжаагүй яваа. Гурван удаа дөрөвдүгээр байранд орсон нь хамгийн оргил амжилт юм. Харин Японы шигшээ баг зургаан алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн бол БНСУ-ын баг гурван алт, таван мөнгө, гурван хүрэл, БНХАУ-ын баг хоёр алт, нэг хүрэл медаль хүртжээ.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг