Мексикийн инфлүнсер ТикТок шууд дамжуулалтын үеэр буудуулан алагджээ
Мягмар гарагийн орой Мексикийн алдартай инфлүнсерүүдийн нэг Сезар Гателум сошиал сүлжээнд видео дүрс шууд дамжуулж байхдаа буудуулан алагджээ.
Тэрбээр Кулиакан хотын хойд дүүрэгт оршдог түргэн хоолны рестораны гадна хоёр найзын хамт ТикТок сүлжээнд дүрсээ цацаж байх үед мотоциклтэй хоёр эр ойрын зайнаас буудаад зугтсан байна.
ТикТок платформд хагас сая гаруй дагагчтай Сезар голдуу хошин шог агуулгатай видео дүрс бүтээдэг байжээ.
Энэ нь Мексикт сошиал сүлжээгээр олны танил болсон хүн алагдсан анхны тохиолдол биш юм.
Өнгөрсөн онд 23 настай Валериа Маркес гоо сайхны салонд бас ТикТок сүлжээгээр дүрс дамжуулж байхдаа буудуулан алагдаж байв.
Гастелум ямар шалтгаанаар хэнд буудуулсан нь тодорхой болоогүй, мөрдлөг үргэлжилж байгааг орон нутгийн цагдаагийн газар мэдээлжээ.
Түүний алагдсан Кулиакан хот нь Мексикийн алдартай картелийн өлгий болсон Синалоа мужийн төв юм. 2024 оны есдүгээр сард тус мужид Лос Чапитос, Ла Маийза нэртэй хоёр гэмт хэргийн бүлэглэлийн хооронд дайн эхэлсэн бөгөөд тэр үеэс хойш аллага хүчирхийлэл улам эрчимжээд байгаа.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
