Энэ сарын 8-ны өдөр хүртэл ихэнх нутгаар хална

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Наймдугаар сарын 06-08-ны хооронд ихэнх нутгаар халах тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

2026 оны 08-р сарын 07-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Хур тунадас: 

  • 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар,
  • 10-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: 

  • Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр,
  • 9-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор,
  • 10-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр,
  • нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 

  • Ихэнх нутгаар халж, Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус,
  • Алтайн өвөр говь орчмоор +23…+28 градус,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +18...+23 градус,
  • бусад нутгаар +12...+17 градус,
  • өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +23…+28 градус,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +35...+40 градус,
  • бусад нутгаар +28…+33 градус дулаан байна. 
  • 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 10-наас ихэнх нутгаар сэрүүснэ.