"K-WAVE CONCERT" тоглолт есдүгээр сарын 5-нд Төв талбайд үнэ төлбөргүй зохион байгуулагдана

Н.Эрхбаяр, iKon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
BBGIRLS хамтлагийн MINYOUNG болон "Way Back Home" дууны эзэн DJ SHAUN нар

БНСУ-ын Элчин сайдын яам болон Солонгосын Аялал Жуулчлалын Төрийн Корпорац (KTO Ulaanbaatar)-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "K-WAVE CONCERT" тоглолт есдүгээр сарын 5-ны өдөр Төв талбайд болох гэж байна.

Солонгос, Монгол хоёр улсын соёлын харилцааг сурталчлах, залууст зориулсан тус арга хэмжээ нь ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ бөгөөд энэ жил хоёр улсын шилдэг уран бүтээлчид нэгэн тайзнаа цуглахаараа онцлогтой.

Энэ удаагийн тоглолтод Spotify дээр 500 гаруй сая хандалттай дэлхийн хит "Way Back Home" дууны эзэн, продюсер, DJ SHAUN болон К-поп "Rollin" дуугаараа алдаршсан BBGIRLS хамтлагийн ахлагч, үндсэн вокал MINYOUNG нар хүрэлцэн ирж, өөрсдийн соло үзүүлбэрүүдээ Монголын сонсогчдод хүргэхээр бэлтгэж байна.

Солонгос болон Монголын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болох юм. Тухайлбал Монголын поп хөгжмийн салбарт өөрийн гэсэн дахин давтагдашгүй өнгө аяс, далайцтай хоолой, эрч хүчтэй үзүүлбэрүүдээрээ танигдсан дуучин УКА болон залуусын диско, поп хэмнэлийг тодорхойлогч охидын The Wasabies хамтлаг оролцож, өөрсдийн хит дуунуудаа амьдаар хүргэх аж.

Мөн K-Pop бүжгийн соёлыг Монголд амжилттай сурталчилж буй The Core Studio-ийн авьяаслаг бүжигчид тайзны үзүүлбэрүүдээ сонирхуулах юм. Арга хэмжээний хөтлөгчөөр Bayraashowman ажиллана.

Арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээлэл:

  • Огноо: 2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр / 18:00 цагаас
  • Байршил: Сүхбаатарын талбай (Ганцхан удаа)
  • Тасалбар: Үнэ төлбөргүй (Чөлөөт нэвтрэлт)
  • Зохион байгуулагч: БНСУ-ын Элчин сайдын яам, KTO Ulaanbaatar
зураг