“Эрүүл Vibe” фото уралдааны ялагчид энэ сарын 28-нд тодорно
“Canon” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “ITZone” компаниас эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан “Эрүүл Vibe” фото уралдаан амжилттай өндөрлөж, нийт 200 гаруй бүтээл иржээ.
Уралдаанд оролцогчид спорт, идэвхтэй амьдралын хэв маягийг харуулсан агшнуудаар өрсөлдсөн бөгөөд шүүгчдийн баг шилдэг бүтээлүүдийг сонгон шалгаруулсан байна. Уралдааны эхний гурван байрын эздэд Canon брэндийн камер болон дагалдах хэрэгсэл, гарын бэлэг гардуулах бөгөөд тэргүүн байр эзэлсэн оролцогч Canon-ын 30 жилийн ойдоо зориулан цөөн тоогоор үйлдвэрлэсэн онцгой “Canon G7X Mark III Graphite 30th Anniversary Edition” камерын эзэн болох юм.
Түүнчлэн Уралдааны эхний гурван байрын эздийг зургаадугаар сарын 25-ны өдөр албан ёсоор Canon Mongolia FB хуудсаар зарлаж, зургаадугаар сарын 28-ны өдөр 14:00 цагаас Сүхбаатарын талбайд шагнал гардуулах ёслолыг “ITZone” компанийн бүүтэд зохион байгуулах аж.
Ийнхүү Сүхбаатарын талбайд 23-28-ны өдрүүдээр 3х3 спортын олон улсын томоохон арга хэмжээтэй зэрэгцэн “ITZone” компанийн бүүтээр зочлон гэрэл зураг сонирхогчид болон олон нийтэд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг харуулсан шилдэг бүтээлүүд бүхий үзэсгэлэнтэй танилцахыг урьж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
