Хүй долоон худагт хоол, худалдаа, үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хугацааг сунгажээ

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 14 цаг 52 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг зургаадугаар сарын 23-ны өдрийн 13:00 цаг хүртэл сунгалаа.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг:

(Зөвхөн аж ахуйн нэгж бүртгүүлэхийг анхаарна уу)

  • Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, зөвшөөрөгдсөн төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн системийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;
  • Тогоочийн мэргэжлийн үнэмлэх;
  • Тогооч болон ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Захирлын иргэний үнэмлэх;
  • Иргэний үнэмлэх;
  • Явуулын хоолны машины зураг;
  • Албан хүсэлт, өргөдөл;

 Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг:

  • Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, зөвшөөрөгдсөн төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн системийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;
  • Ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);
  • Худалдах бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, зураг;
  • Иргэний үнэмлэх;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Албан хүсэлт, өргөдлийг бүрдүүлнэ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Иргэн, ААН-ийг бүртгэх хугацаа өнөөдөр дуусах байсныг маргааш буюу зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл сунгасан байна.