Senzu буюу М.Азбаяр BC.Game Esports багаас гарчээ

Н.Эрхбаяр, iKon.mn
13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: HLTV

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын BC.Game Esports баг манай улсын шилдэг тоглогч Senzu буюу М.Азбаярыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд зээлээр эгнээндээ нэгтгэж байв.

Тэгвэл өчигдөр буюу зургаадугаар 21-нд М.Азбаярын зээлийн хугацаа дуусаж, BC.Game Esports багаас гарч буйг албан ёсоор зарлалаа. Түүнийг эгнээндээ нэгтгэснээс хойш BC.Game Esports баг тавдугаар сарын дундуур Intel Extreme Masters Atlanta 2026 тэмцээнд оролцож тааруухан амжилт үзүүлсэн. Ийнхүү 2026 оны эхний хагас улирал дуусахтай зэрэгцэн Senzu-г багаас гарч буйг зарлаж байна.

Одоогоор түүнийг аль багт тоглох талаар мэдээлэл гараагүй байна. Тэрбээр өчигдөр цахим спортын Meta сувгийн ярилцлагад оролцох үеэрээ "1-2 жилийн дараа "The MongolZ" юм уу Монгол багт тоглож магадгүй. Насаараа гадаад багт тоглоно гэж бодохгүй байна.

1-2 жилдээ гадаад багт тоглож үзээд буцаад ирнэ гэж боддог. Дэлхийн чансааны эхний 10-д эрэмбэлэгддэг багаас санал ирсэн. Ямар баг гэдгийг одоогоор зарлах боломжгүй" хэмээн дурджээ.