Зургаадугаар сарын 24-нөөс ихэнх нутгаар дулаарна
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2026 оны 06 дугаар сарын 22-ноос 07 дугаар сарын 01-нийг хүртэлх ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
- 24-нд нутгийн баруун хагаст,
- 25-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар,
- 26, 27-нд нутгийн хойд хэсгээр,
- 28-нд нутгийн зарим газраар,
- 29, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи:
Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур:
- 24-нөөс ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус,
- говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +29...+34 градус,
- говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +24...+29 градус,
- бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 23-нд бага зэргийн бороо, 26, 27-нд аадар бороо орно, дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 24-нөөс дулаарч шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
