АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн элсэлтийн бүртгэл явагдаж байна

ikon.mn
5 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь бүрэлдэхүүн 8, орон нутаг дахь салбар 4 сургууль болон эрдэм шинжилгээний 4 хүрээлэнтэй, 17000 гаран оюутантай, 1750 эрдэмтэн багш, эмч, эмнэлгийн ажилтан, судлаачтай үндэсний хэмжээний тэргүүлэх их сургууль юм. Тус их сургууль нь 2025 онд эрэмбээрээ дэлхийн их дээд сургуулиудын чансаанд 1237-р байрт эрэмбэлэгдсэн бөгөөд Монгол Улсаас хамгийн өндөр байр эзэлсэн үндэсний их сургууль билээ.

Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль нь 1969 онд анх байгуулагдан өдгөө 56 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж 11807 гаруй эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэн Монгол улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бүрдүүлж буй орон нутгийн ууган сургуулиудын нэг юм.

Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр сургалтын хөтөлбөрүүдээ 100 хувь амжилттай магадлан итгэмжлүүлж, 2017 оноос чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандарт, 2018 оноос суралцагчдад байгальд ээлтэй хандлага төлөвшүүлж, сургалтын ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн тогтолцооны ISO14001:2015 стандартуудыг тус тус хэрэгжүүлэн “ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын Засгийн Газрын 215 дугаар тогтоолоор орон нутагт суралцагч оюутнуудын сургалтын төлбөрийг 50% хөнгөлнө. (Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн байх).

Сувилагч, Уламжлалт анагаахын сувилагч, Хөдөлгөөн засалч мэргэжлээр элсэлтийн ерөнхий шалгалтад 501-ээс дээш оноотой бол 70-100% сургалтын төлбөрийн тэтгэлэг, бусад мэргэжлүүдээр Боловсролын зээлийн сангийн 6 жилийн дотор хүүгүй эргэн төлөгдөх нөхцөлтэй Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцах бүрэн боломжтой.

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр сургалтын төлбөрийн тэтгэлэгтэй суралцуулна.

2026-2027 оны хичээлийн жилд АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны сургууль нь дараах мэргэжлүүдээр элсэлт авч байна.

Анагаах ухааны суурь боловсрол

  • Хүний их эмч 2+4
  • Шүдний их эмч 2+4
  • Уламжлалт анагаахын их эмч 2+4
  • Био-Анагаах судлаач 2+3
  • Эм зүйч 2+3

Бакалавр /4 жил/

  • Сувилагч
  • Эх баригч
  • Уламжлалт анагаахын засалч
  • Хөдөлгөөн засалч
  • Нийгмийн эрүүл мэнд судлаач

Дэд бакалавр /3 жил/

  • Сувилагч
  • Уламжлалт анагаахын сувилагч
  • Эх баригч
  • Эм найруулагч
  • Лабораторийн техникч

Та бүхнийг АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуульд элсэн суралцахыг урьж байна.

Элсэлтийн цахим бүртгэл: mnums-darkhan.xcloud.mn
Facebook page: Дарханы Анагаах
Сургуулийн веб сайт: mnums-da.edu.mn/mn
Холбоо барих утас: 9995-0058, 9929-3779, 7037-3505, 7037-8305

зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.