К-поп урлагийг дэлхийд таниулах эхлэлийг тавьсан хамтлагуудын нэг нь BIGBANG билээ.
Тус хамтлагийн гишүүн Taeyang Монголд хүрэлцэн ирж, зургаадугаар сарын 21-нд Төв цэнгэлдэхэд тоглолтоо хийхээр товоо зарлаад буй. Бие даасан уран бүтээлээрээ тун амжилттай яваа түүний талаар хэвлэл мэдээллийнхний онцолдог зарим зүйлийг хүргэе.
1. Хамгийн чадварлаг R&B дуучдын нэг
2. Төгс гүйцэтгэлтэй тайзны тоглолт
3. Хувийн амьдралын үлгэр жишээ
4. Шударга, нам гүм зан чанар
5. “Eyes, Nose, Lips” дуугаараа дэлхийд танигдсан
Үүний дээр Taeyang-ийн уран бүтээлийн замналд алдартай хамтрал олон бий бөгөөд энэ нь зөвхөн соло уран бүтээлч биш, харин хамтран ажиллахад нээлттэй, авьяаслаг уран бүтээлч гэдгээрээ дэлхийд хэдийнээ танигдсан билээ.
1. “VIBE” – BTS-ийн Жиминтэй (2023)
Тaeyang 2023 онд BTS хамтлагийн Jimin хамтран “VIBE” хэмээх дууг гаргасан нь түүний хамгийн алдартай хамтралын нэг болж, дэлхийн хөгжмийн чартыг байлдан дагуулсан. Уг дуу нь Billboard Hot 100 жагсаалтад багтсан бөгөөд хоёр үеийн К-поп оддыг нэгтгэсэн ховор тохиолдол бүтээл боосон юм. Дууны клип, бүжиг, хоолойн зохицол нь шүтэн бишрэгчдээс өндөр үнэлгээ авчээ.
2. “Shoong!” – BLACKPINK-ийн Лизатай (2023)
2023 оны 4-р сард гарсан “Shoong!” дуунд BLACKPINK хамтлагийн гишүүн Лиза оролцсон нь К-попын хоёр том одыг нэг тайзан дээр авчирсан. Энэхүү дууны клип нь стилистик шийдэл, бүжгийн гайхалтай синхрон үзүүлбэрээрээ олон сая үзэгчийг татсан юм.
3. “I Need a Girl” – G-Dragon-той (2010)
Taeyang анхны цомог болох “Solar”-ын хүрээнд G-Dragon-той хамтран дуулсан “I Need a Girl” дуу нь олон хүний зүрх сэтгэлд хоногшсон бүтээл болжээ. R&B урсгалын энэхүү дуу нь түүний соло уран бүтээлийн амжилтыг эхлүүлсэн гэж үздэг.
4. “Tomorrow”, “Eyes, Nose, Lips” (Англи хувилбар) – Tablo-той
Epik High хамтлагийн Таблотой хамтран бүтээсэн “Tomorrow” болон “Eyes, Nose, Lips” дууны англи хувилбарууд нь Таейангийн уянгалаг хоолой, гүн утга агуулсан уран бүтээлийн жишээ болсон. Табло ч мөн түүнийг хамтран ажиллахад хамгийн дуртай хүн хэмээн онцолж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|