Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний хороо” ТББ тусгай сургуулиуд болох 116, 29, 70, МСҮТ-ийн сурагчдын дунд клуб байгуулан хүний эрхийн мэдлэг олгох хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэхүү үйл ажиллагааны үр дүнг нэгтгэх зорилготой “Миний дуу хоолой ба Бидний эрх” хүүхдийн форумыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа.
Форумд оролцсон сурагчид өөрсдийн сурдаг сургууль болоод дотуур байрныхаа хүртээмжтэй байдлыг үнэлжээ. Ингэхдээ ямар асуудал, бэрхшээл байгааг тодорхойлж сурахын тулд сургалтад хамрагдсан байна. Улмаар сурагчид өөрсдөө үнэлгээний хуудас боловсруулан, судалгаагаа хийсэн байна. Судалгаагаар сургуулийн орчныг 53 үзүүлэлтээр үнэлж эрсдэлийг гурван түвшинд хувааж авч үзжээ. Ингэхэд сургуулийн орчны хүртээмжтэй байдал 72 хувь хангагдсан гэдэг үр дүн гарсан бол долоон үзүүлэлтээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шууд аюултай нөхцөлтэй гэж үнэлэгдсэн байна. Үүнд сургуулийн гадна орчны явган хүний зам, биеийн тамирын заал, заалны хувцас солих өрөөнүүдийн зохицуулалт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхцөлд тохирохгүй байснаас гадна аюулгүйн гарц, анхны тусламжийн хайрцаг, ариун цэврийн өрөөний эрүүл ахуйн байдлыг сайжруулах хэрэгтэй гэж сурагчид тайландаа дурджээ.
Энэ талаар МСҮТ-ийн оюутан Ж.Содхүү “Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хэрэг болохуйц зөвлөмжүүдийг өөрсдийн хийсэн үнэлгээ, судалгаандаа тулгуурлан боловсруулсан. Үр дүн болбол манай сургууль дээр траншейн, боржуур олон гэх мэт бага зэргийн асуудал гарсан. Гэхдээ манай сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурахад харьцангуй ээлтэй сургууль гэж бодож байна” хэмээн хэлсэн юм. Мөн түүнчлэн тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмийн харилцаанд орж нээлттэй болох нь маш их боловсрол олгоно. Бусдын бодолд санаа зоволгүйгээр нийгмийн харилцаанд идэвхтэй байж хүмүүстэй харилцаасай гэж хүсэж байна” хэмээн хэлсэн юм. Мөн энэхүү форумд хамрагдаж буй Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн оюутан А.Пүрэвжаргал форумын талаар сэтгэгдлээ хуваалцаад зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг чадавхжуулах сургалт нэмэгдсэн төдийгүй ирээдүйд сэтгэл зүйч мэргэжлээр их сургуульд сурах зорилготойгоос гадна контент бүтээгч болоод хүмүүст чадаж байна, болж байна, та ч чадна гэх мессэж хүргэхийг хүсдэг тухайгаа хуваалцсан юм.
Түүнчлэн дотуур байрны үнэлгээний хувьд 77 хувь эрсдэлгүй нөхцөлийг бүрдүүлсэн ч аюулгүй гарцын тэмдэглэгээ болон гал унтраах хэрэгслийг хэрхэн ашиглах тухай мэдэхгүй байгаа нь судалгаанаас харагджээ. Эдгээр зөрчлийг арилгахын тулд судалгааны үр дүнд тулгуурлан зөвлөмж гаргасан байна.
Зөвлөмж
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|