• 6 сарын 9, Даваа
Уншиж байна ...

О.Алтангэрэл: Намын даргын өгсөн үүргийн дагуу найман сайдынхаа чөлөөлөгдөх өргөдлийг боловсруулж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 5 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болоод буй.

Үүнтэй холбоотойгоор АН‑ын дарга Л.Гантөмөр “Ямар ч шийдвэр гарсан АН-ын сайд нар хамтарсан Засгийн газраас гарна” хэмээн мэдэгдсэн. Энэ асуудалд АН-ын сайд нар ямар байр суурьтай байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс тодрууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Бид намынхаа байр сууринаас ухрахгүй, бүлгийнхээ шийдвэрийг дагана.

Намын дарга Л.Гантөмөр “Найман сайдынхаа чөлөөлөгдөх өргөдлийн төслийг боловсруул” гэдэг үүргийг надад өгсөн. Энэ дагуу өргөдлийн төслийг бэлдэж байна” гэлээ.