Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний зуны засварын ажил үргэлжилж байна.
Их засвар хийх төлөвлөгөө ёсоор ирэх долоо хоногийн Мягмар гарагт буюу зургаадугаар сарын 10-22-ныг дуустал 12 хоногийн хугацаанд Хан-Уул болон Баянгол дүүрэгт зарим байршлын орон сууцны айл өрх, ААН, байгууллагын халуун усыг хязгаарлахаар болсныг "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-аас мэдээлэв.
Зургаадугаар сарын 10-22-ны өдрүүдэд халуун ус хязгаарлах байршлууд:
Халуун ус хязгаарлах байршлыг ЭНД дарж дэлгэрэнгүй харах боломжтой.
Энэ хугацаанд дулааны төв шугамын таслах хаалтыг шинэчлэх, шугамын дулаалгыг шинэчилж төмрөөр бүрэх, худгийн таг, дам нурууг солих ажлыг гүйцэтгэх юм байна.
2025 онд дулааны шугамд засвар хийх хуваарь:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!