Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

НОБГ: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд банз шатсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд өнөөдөр гал гарчээ.

Энэ талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газраас тодруулахад "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд банз шатаж байсан галын тархалтыг зогсоосон. Одоо бүрэн унтраахаар ажиллаж байна" гэж мэдээллээ.

Мөн өчигдөр Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилгын өргөтгөлийн хэсэг шатсан дуудлага бүртгэгджээ.

Зургаадугаар сарын 15-ныг хүртэл хуурайшилтын зэрэг буурах болоогүй энэ үед галын аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлж байна.