Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын мэдээллийг Улсын Онцгой Комисс (УОК), Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас хүргэлээ.
Объектын гал түймрийн шалтгаан:
Үргэлжлүүлэн "Лаа, чүдэнзээ асаалттай орхих, ил гал түлэх, үнс нурмаа ил хаях, шар өвс шатаах зэрэг үйлдэл нь объектын гал түймэр гарах шалтгаан нөхцөлийн 64.6 хувийг бүрдүүлж байна.
Иймд иргэд өөрсдийн өмч, эд хөрөнгөө хамгаалахын тулд аюулгүй байдлыг хангах, шалгах, стандартын шаардлага хангасан цахилгааны утас ашиглах хэрэгтэй байна. Галын аюулгүй байдлаа хамгаалж хангахын тулд ядаж нэг минутыг зарцуулаач ээ.
Объектын гал түймрийг өмчийн хэлбэрээр нь авч үзвэл 76.5 хувь нь хувийн өмч байсан бол 15.9 хувь нь төрийн өмчид гарчээ.
Байршлаар үзвэл гал түймрийн 67.1 хувь буюу 1,418 удаагийнх Улаанбаатар хотод тохиолдсон бол 21 аймагт 32.9 хувь нь бүртгэгджээ. Үүнээс Сэлэнгэ, Дархан, Орхон, Төв аймагт гал түймрийн тохиолдол хамгийн их бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд 2025 он гарсаар нийт 12 аймгийн 58 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.4 хувиар өссөн.
Аймаг орон нутгаар авч үзвэл:
Өнгөрсөн өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймэр болон Хэнтий аймгийн Дадал суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа" хэмээн нөхцөл байдлыг танилцуулав.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр хэлэхдээ "Онцгой байдлын байгууллагад ой, хээрийн дуудлага мэдээлэл өнөөдөр бүртгэгдээгүй байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт гарсан түймрийг өнөө өглөө 07:15 цагт бүрэн унтрааж, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын холбогдох албан хаагчдад зөвлөгөө өгч ажилласан.
Энэ он гарсаар бүртгэгдсэн 89 удаагийн ой, хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг авч үзвэл иргэдийн санамсар болгоомжгүй байдалтай холбоотой байна.
Иймд түймрийн эрсдэлтэй бүс нутагт амьдарч байгаа иргэд, ААН, байгууллага, хээр хөдөө зорчиж буй хүмүүс галын аюулгүй байдлын наад захын хэм хэмжээг сахих, үнс нурмаа ил задгай орхихгүй, сонор сэрэмжээ нэмэгдүүлэхийг зөвлөе.
Хуурайшилтын улирал дуусаагүйг дахин анхааруулъя" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!