Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Гүнтийн давааны болон Толгойтоос Улаанчулуутын хогийн цэг хүртэлх авто замыг 5-6 хоног хааж, засварлана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотод зургаадугаар сарын 10-ны Мягмар гарагт хоёр байршлын замын хөдөлгөөнийг хааж, засварлахаар болжээ.

Тодруулбал Толгойтын авто замаас Улаанчулуутын хогийн цэг хүртэлх зам болон Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх замыг хааж, шинэчилнэ.

Сонгинохайрхан дүүрэг, 4-р хороо, Их нарангийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Толгойтын авто замаас Улаанчулуутын хогийн цэг хүртэлх авто замыг 2025 оны зургаадугаар сарын 10-ны 22:00 цагаас зургаадугаар сарын 16-ны 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ. Энэ үеэр түр замаар зорчуулна
зураг
 
зураг
 
Чингэлтэй дүүрэг, 24-р хороо, Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Гүнтийн постоос урагш хоёр километр замыг зургаадугаар сарын 10-ны 22:00 цагаас хааж замыг хааж, зургаадугаар сарын 15-ны 06:00 цагт нээнэ. Энэ үеэр цементээр бэхжүүлсэн суурь болон авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх тул бусад замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг НЗХГ-аас мэдээллээ
зураг
 
Харин өнөө орой 22:00 цагаас Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх замыг зургаадугаар сарын 11-ний 06:00 цаг хүртэл хаахыг дахин сануулж байна.